
Өнөөдөр /2026.04.10/-ны өдөр Хэнтий-Улаанбаатар чиглэлд Улаанбаатар хотод тэмцээнд оролцоод орон нутгийн автобусаар зорчиж явах замдаа суудлын автомашинтай мөргөлдөж зургаан хүн нас барсан ноцтой осол гарсан билээ. Тэгвэл Боловсролын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргалаа.
Өнөөдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарчээ.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна.
Боловсролын ерөнхий газраас Оюун ухааны академи, Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдож мэдээллийг авч байна.
Автобусанд зорчиж явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар ханган, холбогдох анхны тусламж үйлчилгээг сумын нэгдсэн эмнэлэг шуурхай үзүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.








