
“Харбины” гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудал дэмжигдээгүй асуудлаар мэдээлэл хийлээ.
УМХ-ын гишүүн Д.Ганбат: “Харбины” гэрээгээр сонсгол хийе хэмээн санаачилсан. Гэвч та бүхэн санал хураалтаар хэн нь хэний талд санал өгснийг харсан байх. Ёстой хэлэх үг алга даа парламентыг ийм байдалд орчихсон гэж бодсонгүй. УИХ-ын нэр хүнд унаад байгаа нь ч аргагүй юм байна. Ард түмэн өөрсдийн нөөц баялгийг хаана хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг мэдэх хэрэгтэй байтал мэдэх эрхээр хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль зөв юм байна гэж харж байна. Жонхуучид цаана нь ажиллаж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлуулахгүй байх тал дээр ажиллаж байна. Хэрэв энэ хууль батлагдахгүй бол Парламентын нэр хүнд улам л унах юм байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хянан шалгах түр хороо байгуулах санал маань дэмжигдсэнгүй. Бид нүүрсний авлигал байна гэдгийг бодитойгоор хараад төмөр замын нэр ашиглаж хулгай хийсэн хийгээгүй, баримт байгаа байхгүй гээд яриад л байгаа. Гэвч ард түмний өөрсдийн өмчөө мэдэх эрхийг хязгаарлаж байгаад нүүрсээ ямар үнээр зарах талаар Хятадын компаниас асуудаг болох гэж байна. Нүүрсний эрх ашиг нам дамжсан эрх ашиг байдаг гэдгийг сая болсон санал хураалтаас харлаа.









Бидон Ганбаа угаасаа MCS-ийн хүн. Сүүлийн 4 парламент дотор байгаа гол хор найруулагчдын төлөөлөгч. Тэгсэн мөртөө анх орж ирсэн зулзага нар шиг гайхширч ярих нь гутамшиг. Шинэ хууль гаргуулж шинэ сэргэг дуу хоолойг нухчин дарах гадны(MCS болон бусад) нөлөөнд орж бидон хоолойгоор ярьж гэнэ. Хуучин 76 байхад 25-30 хүнийг кармандаа хийдэг, их зардал гардаг байж. Одоо 126 хүнээс хамгийн багадаа 50-60 хүнийг өөрийн болгох нь зардал өндөр, эрсдэл ихтэй. Тиймээс Ерөнхийлөгч гэсэн нэг л бүлгийг тэжээсэн нь дээр гэж үзээд зүтгүүлээд байгаа гэж харагдаж байна. Парламентэд байгаа элдэв хүнийг өмөөрч буй биш, харин үндсэн хуулиа өмөөрч хамгаалах хэрэгтэй. Хүн бүр.