Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох эрхийг нээнэ

Сангийн сайд З.Мэндсайхан “татварын өртэй 12 мянган аж ахуй нэгжийн дансыг нээх” асуудлаар мэдээлэл хийлээ.
“Татвараа төлөх нь татвар төлөгчийн үүрэг шүү дээ. Татварын хуулийн дагуу үе шаттай арга хэмжээ авч аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжилсэн байсан Монгол Улсын Засгийн газар анхны хуралдаанаараа аж ахуйн нэгжүүд дээ боломж олгоё. Нэг сарын хугацаанд татвараа төлж үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж олгоё гэсэн аж ахуйн нэгжүүд үүн дээр санал нэгдээд байна.
Өчигдөр оройны байдлаар 12,500 аж ахуй нэгжийн 90 орчим мянган дансыг нээгээд байна. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй данс барилтууд үлдээд байна” гэв.







