
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нь тухайн хуулийн зарим заалттай нь санал нийлж зарим заалттай нь санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой, ард түмнийг төлөөлдөг үүргээ чин шударгаар хэрэгжүүлдэг байх ёстой. Авилга, албан тушаалаас хол байх ёстой. УИХ дотор байдар Ёс зүйн дэд хороо гэдэг зүйл ажиллахгүй байгаа учраас энэ асуудал яригдаж байна.
Ялангуяа УИХ-ын гишүүн болж ард түмнээс мандат авсаар ирсэн бол чуулган, хуралдаа суудаг байх, саналаа өгдөг байх асуудал бол хамгийн анхан шатны үүрэг хэмээв.
Х.Баттулга сонгогдчихоод чуулганд нэг ч удаа ирдэггүй. Мөн бусад улсын жишигт ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр хоёр сар чуулганд ирээгүй бол хөөдөг ийм хариуцлага хэрэгтэй байна гэсэн юм.
Мөн асуудлыг зөв харсан хэдий ч шийдэл нь залхуу байна гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.







