
Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулна гэгдэж буй “Туулын хурдны зам” иргэдийг хоёр талцуулаад буй билээ. 32 км үргэлжлэх хурдны зам нь Туул голын эрэг дагуу баригдах юм. Эрдэмтэн судлаачдын судалгаагаар “Туулын хурдны зам” нь баригдсанаар Улаанбаатар хотын түгжрэлийг 30 орчим хувь бууруулах тооцооллыг гаргаад байна. Тэгвэл иргэдийн байр суурийг та бүхэнд хүргэж байна.
Иргэд: “Туулын хурдны зам” баривал зөв юм шиг санагдаж байгаа. Хотын үзэмж талаасаа хурдны замтай бол зүгээр юм шиг санагдаж байна. Хурдны зам барих үйл явцаа ёс журмынх нь дагуу хийвэл Туул гол ширгэхгүй харин ёсных нь дагуу хийж чадах уу л гэдэг байна.











