
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах хуулийн төслийн талаар Төрийн байгууллагын байнгын хороо хуралдаж байна.
Энэ үеэр УИХ–ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дараах саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Өнөөдөр Монгол Улс парламентийн засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу? Ерөнхийлөгч нь парламентад ажлаа тайлагнадаг юм уу эсвэл хичээл заадаг юм уу?
Энэ асуудал дээр бид сүүлийн 30-аад жил хэрэлдлээ. Би хүн яриагүй. Субектив битгий хүлээж аваарай. А.Үйлстөгөлдөр хэлж байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд гэж хэдэн ч удаа ярив. Парламентын гишүүд нь төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гээд л. Ингээд энэ хоёр хоорондоо мөргөлдөөд байна. Хэн нь том нь юм бэ гэдэг зодоон яваад байна. Гүйцэтгэх засаглалаа тоглоом болгочихлоо.
Хууль тогтоох засаглалаа прокурор гэх нэг крантаар гоожуулдаг байсан бол одоо цэцээр гоожуулаад, ёс зүйн дэд хороо, улсын дээд шүүхээр гоожуулах юм байна.
Санаа нь маш ойлгомжтой. Энийг батлахгүй бол парламентыг тараах асуудлыг ард нийтийн санал асуулга гээд төрийн бус байгууллагын хэдэн нөхдүүд тавих юм байна.
Ийм ойлгомжтой зүйл дээр 126 гишүүнтэй 5 намтай хүчирхэг парламент үг хэлж чадахгүй, тойруулаад байгаад харамсах сэтгэл төрж байна.
Хэрвээ Монгол Улс өнөөдөр парламентын засаглалтай хэвээрээ байгаа бол ард түмэн сонгуулиар зөвхөн парламентад төрийн эрх барих эрхийг түр хугацаанд шилжүүлж байгаа. Өөр хэнд ч биш. Тийм учраас парламентын дархлаа ард түмний санал өгсөн саналыг хамгаалж байгаа юм. Яагаад гэвэл парламент тусгаар тогтнол, тогтолцоо, засаглал, уул уурхайн лицензүүдийн асуудлыг шийднэ. Хэнээс ч хараат бусаар УИХ-ын гишүүд санал өгөх эрхийг баталгаажуулж байгаа юм. Үүнд халдаж байгаа ноцтой үйлдэл болж байна гэж бодож байна.
Тийм учраас 2019 онд би ч байсан. Судлаачид аа, та нар мөнгө өгсөн хүнийхээ төлөө л ярьдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг алчихаад одоо У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг алах гээд битгий хоёр нүүр гаргаад суугаад бай.
Одоо энэ хуулиа яаралтай татаж авах хэрэгтэй. Хэрвээ ёс зүйн асуудал байгаа бол парламент өөрөө яриг л дээ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
Та гэнэт сэрсэн юм шиг өнөөдөр парламентын дархлаа гэж ярих эрхгүй. Та парламентын дархлаажуулалт ярих ёс зүйгүй хүн.
Та Хамтарсан Засгийн газар байгуулаад тэргүүлэхдээ Хамтарсан Засгийн газрын нэрийдлээр сөрөг хүчингүй болгож Ардчилсан намынхныг Бүтээмжийн менежер гэх нэрийдлээр албан тушаалаар амыг нь таглаж жинхэнэ парламентын дархлаанд халдаж өөрийнхөө эсрэг дуугарсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ч.Анар, Г.Энхтүвшин өөр бусад гишүүдийн нэр бий.
Эдгээр гишүүдийг та “Хар бэхийн хонгил”-оороо явуулсан гэдгийг би хэлээгүй. Гишүүд өөрсдөө хэлсэн. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Энэ дээр ёс зүй гэдэг асуудал хөндөгдөнө. Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал яваандаа үүсэх нь ээ. Энэ бол энэ хууль батлагдвал эрсдэлтэй гэдгийг харуулж буй маш тод жишээ. Энэ таны өөрийн тань үзэмж болохоос биш шүүхийн эцсийн шийдвэр биш.
Мөн Карма хаалга андуурахгүй гэдэг шиг юм болно. Энэ ингэж явж байгаад юм эргэнэ. Одоо жишээлбэл Б.Хэрлэн гишүүн хэрэв Б.Энхбаяр дарга шүүх дээр байсан бол та өнөөдөр ийм юм ярихгүй. Энэ хуулийг яагаад ч баталж болохгүй гээд сууж байгаа. Гэтэл өнөөдөр яаж ийж байгаад баталъя гээд сууж байна. Тийм учраас хэдүүлээ ситуацаар биш обьектив харах ёстой.







