
Жил бүр Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “ Дэлхийн мөнгөний долоо хоног ” аян энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор 2026 оны 3-р сарын 19-ний өдөр Улаабаатар хотод эхэлсэн.
Гурван долоо хоног үргэлжлэх аяны хүрээнд орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан үргэлжилж байна.


Тус арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгуулав.


Хадгаламжийн даатгалын корпорациас хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг сорьсон Кахуут хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хуримтлалын дадал, хандлагын нэмэгдүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-гээр шагнаж урамшууллаа.













