
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өчигдөр АН-д завсарлага өгөхийг зөвшөөрсөн билээ. Ингэснээр АН-ын бүлэг өчигдөр(2026.04.02) орой хуралдаж, УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалзах агуулгаар хуулийн төслийг спикерийн томилгоотой зэрэгцүүлэн хэлэлцэхээр тохиролцсон юм.
Зарчмын асуудлаар эрх баригч намтай тохиролцоонд хүрсэн тул УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлагаа өмнө нь дуусах боломжтойгоо уламжилсан байна. Гэсэн ч үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ эхлүүлэнгүүтээ хааж, улмаар үдээс хойших хуралдаан эхлэх цагийг сунгасан.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн энэ үйлдлийг улс төрийн хүрээндээ “Зам тээврийн сайдаар ажиллах хувилбараар ЗГХЭГ-ын дарга болгож дээшлүүлэхээр чуулганы алхаар бойкот хийсэн” гэх тайлбарыг хэлж байгаа нь анхаарал татаж байна.
Өнөөдөр УИХ-ын шинэ даргыг чуулганы нэгдсэн хуралдаанаар томилсны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Ингээд ирэх даваа гарагаас Ерөнхий сайд Н.Учрал шинэ танхимаа бүрдүүлэх боломж үүснэ.








ямар мангараа гишүүн бэ УИХн даргын ширээг цохидог ийм гавъяат байх гэж дээ