
МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын асуудлаар хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.03/16:30 цагт хуралдаан зарлажээ. Хуралдаан Төрийн ордонд болох бөгөөд Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аль улс төрийн хүчинтэй хамтарч Засгийн газраа байгуулах, мөн хэн, хэнийг сайдад нэр дэвшүүлэх болсон тухайгаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүндээ танилцуулах болсон гэх мэдээлэл байна.
УИХ-аас МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсноос хойш дөрвөн өдөр өнгөрч буй. Энэ хугацаанд УИХ даргагүй, Засгийн газар сайдгүй болж, шийдвэрлэх ёстой олон асуудал шилээ даран хүлээгдэж эхэлсэн. Гэвч сайд нар дээрээ тохиролцохгүй байгаагаас Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж чадахгүй, зөвшилцөл өрнөсөөр байна.








