ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцууллаа.
“Монгол Улсын төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, Улс орны тулгамдсан эдийн засгийн хүндрэлийн үед эр зориг гаргаж улс эх орны төлөө гаргаж байгаа шийдвэрийг хүлээж авах нь зүйтээ гэж үзлээ” гэв.
МАН-ын удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.26/-ны өдөр болсон МАН-ын удирдах зөвлөлийн хуралд “өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх” хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.
Одоо МАН-ын удирдах зөвлөлийн “улс төрийн шийдвэр”-ийг өнөө оройдоо багтан Төрийн байгуулалтын байнгийн хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх төлөвтэй байна.








