
Монгол Ардын намын бүлгийн хуралдаан өндөрлөж хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: “Монгол Ардын намын бүлэг цаг үеийн асуудлаар хаалттай хуралдаж тодорхой мэдээллүүдийг өглөө. Олон улсад үүсээд буй нөхцөл байдлууд, үүний хор нөлөөний сүүдэр тусах аюулаас урьдчилан сэргийлж, хямралт нөхцөл байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгож шаргуу ажиллах ёстой. УИХ-ын бүтцийн байгууллагуудад ямар нэгэн саад учруулахгүй байх тал дээр МАН-ын бүлэг чиг үүргээ бүрэн хангах шийдэлд хүрлээ.
Ардчилсан нам болон Монгол Ардын намаас гаргаж байгаа асуудлыг өнөө маргаашдаа багтан намын удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн улс төрийн шийдвэр гаргаж намын бүлэг удирдах зөвлөлийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шийдвэр гаргалаа” гэлээ







