
Ойрх Дорнодын мөргөлдөөн болон Ормузын хоолойн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд ноцтой саатал үүсээд байна. Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор 20 хувь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг бөгөөд энэ нь Персийн булангийн орнуудын хувьд далайд гарах цорын ганц гарц юм. Гэвч мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өсөөд байна. Энэ асуудал нь манай улсад ч гэсэн нөлөөлөх боломжтой юм. Монгол улсын хувьд бензин, дизель түлшний бүх хэрэглээгээ импортоор авдаг бөгөөд 97% хувийг ОХУ-аас, 3% Хятад улсаас оруулж ирдэг.
Иймд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: “Нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Импортлогч компаниудыг алдагдал оруулахгүйн тулд эхлээд Дизель, АИ-95 үнийг 300 төгрөгөөр нэмэх байх” гэсэн мэдээллийг өгчээ.
Шатахууны үнийн өсөлтийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.
”Манай улс үйлдвэрлэгч улс биш учир гадаадын бензиний өсөлтөөс хамаарч л үнэ өснө. Дэлхий нийтээрээ ийм юм тохиолдож байгаа цагт бензиний үнэ барих өнгөрсөн байх.
Харин ч үнээ нэмэхгүй их удаан барилаа. Одоо харин 1000 төгрөгөөр нэмэгдэх сураг сонсогдлоо гэхдээ нэлээн нөөцөлсөн гэсэн мэдээ харсан.
Бензиний өсөлтийг дагаад бүх л юмны үнэ нэмэгдэнэ хамгийн түрүүнд хүнс ногооны үнэ нэмэгдэнэ. Манай улс өөрсдөө бензинээ үйлдвэрлэж байж л энэ асуудлаас гарч чадна” гэлээ.
Б.Итгэл







