
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргаар Сангажавын Баярцогт олонхын саналаар сонгогджээ. Тодруулбал, өчигдөр /2026.03.23/ Ардчилсан Намын аймаг, дүүргийн намын хорооны хурал болсон. Уг хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүн, Аймаг, дүүргийн Намын дарга нарыг сонгосон байна. АН-ын энэ сонгууль тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд хэн явахыг шийдэх чухал ач холбогдолтой. Тэр утгаараа зарим аймгийн намын хороо шөнөжин хуралджээ.
Сэлэнгэ аймгийн намын хороо гэхэд шөнийн 02:11 минутад С.Баярцогтыг намынхаа даргаар сонгосон байна.
Байгаль орчны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, УИХ гишүүн гээд “мандаж” явсан тэрбээр 2016 оны сонгуульд өвдөг шороодож, улс төрөөс “явсан”. Ийнхүү 10 жилийн дараа улс төрд эргэн ирлээ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбиц тээж яваа тэрбээр сансандаа хүрэхэд ямартай ч нэг алхам ойртлоо.






