
“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-аас 1.3 сая ам.долларын авлига гэх асуудлыг шалгуулахаар АТГ-д өгсөн.
Үүнтэй зэрэгцэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Б.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийн бага хурал хийж тайлбар хийсэн.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ярихдаа А.Амундраг өнгөрсөн оны 10 дугаар сард Монголоос гарч зугтаасан гэсэн билээ.
Дээрх мэдэгдлүүдийн дараа “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өөрийн инстаграм хуудаснаа стори хийж байр сууриа илэрхийлжээ.



Тэрбээр “Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь аа, Д.Мөнх-Эрдэнэ ээ.


Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд сэрүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол Д.Мөнх-Эрдэнэтэй хамт түүх болон үлджээ. Надад олдохгүй байсан олон баримт ил болох нь. “Үнэн ганц байдаг” гэж хэлээд байгаа шүү, би.
Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясаа захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай нүүрийг харсан. Урам хугармаар. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад “Ална тална” болж байгаа юм байна. Би Peninsula Shanghai зочид буудалд байна.
Зугтсан юм байхгүй. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Олон нийтэд гэхээс илүү хууль ёсны дагуу мэдүүлэг, нотлох баримтаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ ээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна” гэжээ.







