Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна

Өнгөрсөн лхагва гарагт Ливаны нийслэл Бейрут хотын төв болон өмнөд хэсэг Израилын агаарын цохилтод өртжээ. Бейрут даяар хүчтэй дэлбэрэлтийн дуу чимээ, түргэн тусламжийн машины дохио, нам доогуур нисэж буй байлдааны онгоцнуудын хөдөлгүүрийн чимээ сонсогдож байсныг AP агентлаг онцолжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Израилын арми Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Ливан дахь Хезболла бүлэглэлийн эсрэг цохилтуудаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Израилын агаарын цохилтуудын улмаас Ливанд 912 хүн амь үрэгдэж, хүн амынх нь 20 орчим хувь буюу 1 сая гаруй хүн орон гэрээ орхиход хүрээд байгаа юм.
Албан ёсны эх сурвалж: AP News






