
“Хүнийг жаргаах үгэнд л битгий гуйлгачин бай
Хүссэн хэрэгтэй үед нь үгийн сайхныг битгий харамлаж бай…” хэмээн яруу найрагч Д.Урианхай гуай хэлсэн билээ. Өнөөдөр бол Монгол цэргийн өдөр. Дан ганц цэрэгт явсан хүний баярын өдөр биш. Батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүд, тангараг өргөн цэргийн алба хаасан, хаах бүх нийтийн баяр. Тиймээс энэ өдөр монгол эрчүүдээ магтацгаая. Хөвгүүддээ ч сайхан үг хэлцээе.
Үг гэдэг хоол шиг сэтгэл цатгана, ус шиг цангаа тайлна. Сайхан үг сонссон хүний сэтгэл хэдэн жилдээ цатгалан явахыг таашгүй.
Эр хүн уйлдаггүй гэдэг үгээр нулимсыг нь хорьж, хатуу чанга, хаттай хүн байхыг багаас нь тулгах. Хатуу хүн байхыг ийн тулгасаар бид хайрыг мэдэхгүй, хайрлуулж мэдэхгүй эрсийг үй олноор “үйлдвэрлээд” байгаа юм биш байгаа гэдгээ бодох өдөр шүү, өнөөдөр. Тэд бидний бүтээсэн хүмүүс шүү.
♥Ямар хүн бүтээхээ өөрсдөө шийдэх тул зөөллөж, ярилцах хэрэгтэй нь ярилцаж, магтаал хэрэгтэй үед нь магтаж байя аавыгаа, ахыгаа, дүүгээ, хүүгээ, ажлын газрынхаа эрчүүдийг ч бас. Өнөөдөр бол эр хүний тухай ярих, тэднийгээ магтах өдөр шүү. Тэр л үнэтэй бэлэг шүү.
МОНГОЛ ЭРЧҮҮД ӨӨРТӨӨ ЮУ ХЭЛЭВ?






