
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар мэдээлэл хийлээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монгол Улсын хамгийн өндөр түвшний лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг, өдөрт амбултор тусламжийн үйлчилгээгээр 1200 хүнд үзлэг оношилгоо хийдэг 24 цаг яаралтай тусламж үзүүлдэг өөрөөр хэлбэл Монгол Улсын 3 сая 500 мянган хүнд 20 гаруй тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Гэтэл өнөөдөр удирдлагын халаа сэлгээгээс болж үйл ажиллаагаа хэвийн хэмжээнд явуулахад хүндрэлтэй болсон байна.
Тэд “Эрчимт эмчилгээний тасаг 24 ортой ажиллаж байх ёстой гэтэл одоогоор 12 ортой тус тасагт найман сарын өмнө засвар ороод одоог хүртэл ашиглалтад ороогүй байдалтай байна. Оны эцэс болон дараа оны эхэн үед хангамж, багаж хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагааны доголдол гардаг жишээ нь нэг удаагийн ариун хэрэгсэл, шифриз энэ бүхэн дарга нарын гарын үсэг удаах гэх мэт асуудлаас үүдэж байна. Эмнэлгийн удирдлага тогтворгүй байх нь ажилчдын сэтгэл зүйд нөлөөлдөг. 2004, 2005 оноос засаг солигдсонтой холбоотойгоор эмнэлгийн дарга нарыг дөрвөөс таван жилд нэг удаа сольдог болсон энэ удаад бол хэтрүүлж хэлэхэд өдөрт гурваас дөрвөн дарга солигдож байна. Энэ мэт нь ажилчдад ойлгомжгүй байдал бий болгож байна. Эмнэлгийн даргыг ЭМЯ биш ТУЗ шийддэг болсон юм байна гэтэл ТУЗ-ийн гишүүд дунд эмнэлгийн ажилчид гурав л байгаа.
Эмнэлгийн удирдлага, ТУЗ хоёр эмнэлгийн үйл ажиллагааг харилцан тогтвортой явуулах үндсэн зарчимтай байдаг. Эмнэлгийн төсвөө батлуулах гээд ТУЗ-д өгөхөд дарга нарын сэлгээ явагдсан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд төвөгшил үүсгэж байна. Эрүүл мэндийн тусламжийн тухай хуулиар эмнэлгүүдийн ТУЗ-ийн гишүүнтэй болгоё гэсэн байдаг. ТУЗ нийт есөн гишүүнтэй үүнд ТББ-ын гурван гишүүн тэдгээр гишүүнийг эмнэлэг биш эрүүл мэндийн яам хийдэг. Мөн эрүүл мэндийн яам, сангийн яам, эрүүл мэндийн даатгалын нэг нэг гишүүн эмнэлгийн эмч, сувилагч, аж ахуй хариуцсан хүн гээд эмнэлгээс нийт гурван л гишүүнтэй, төрийн нарийн бичгийн дарга ТУЗ-ийн нарийн бичгийн дарга байна гэдэг нь ашиг сонирхлын зөрчил. Улсын нэгдүгээр төв эмнэлэг монголын ууган эмнэлэг мөн хамгийн их тусламж үйлчилгээ үзүүлдэг газар энгийнээр яривал ДЦС шиг хэрэгтэй. Бидний хүсэж буй зүйл удирдлагын тогтвортой байдал юм шүү.
Удирдлагын тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал эмнэлэг, эмчид хэрэгтэй санхүү байж л өвчтөнэмчлэх эм тариа бүгд байж сайн эмчилнэ, үр дүн гарна. Бид бол удирдах зөвлөлийг сонгодог хүмүүс биш, ямар ч хүн удирдах зөвлөлд орсон тогтвортой ажиллах хэрэгтэй.
Эмнэлэг мөнгөтэй юу гэвэл мөнгөтэй эрүүл мэндийн даатгалаас төлөвлөгөөний дагуу авч байгаа гэвч өмнөх удирдлагын гаргасан шийдвэр 2025 оны сүүлд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдож эхлэхэд бүх тасаг нэгжүүдэд ажлын хэсэг байгуулж шаардлагатай хэрэгслийн нэр төрөл, тоог, аваад зарлах хүртэл худалдан авалт хийнэ гэж байтал дарга нь солигдоод худалдан авалтыг болиулсан төд удалгүй дахин дарга солигдож, би ийм худалдан авалт хийхгүй гээд больсон” гэлээ.
ТУЗ-ийн есөн гишүүнийг дийлэнх хувь нь байгууллагын ажилчид байвал зүгээр тус эмнэлгийг цаашид авч явах хүмүүсийн дуу хоолой илүү байх нь зөв гэж үзэж байна. Эмнэлгийн бус зургаан гишүүнийг эрүүл мэндийн яамнаас сонгож байгаа учраас төрийн байгууллага энэ шийдвэрт оролцож байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.
М.СОЛОНГО






