“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ

Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хуулиар хязгаарлахаар болжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр, яамныхаа пэйж хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Нийгмийн сүлжээг ашиглах нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь улам бүр тодорхой болж байна. Австрали, Франц, БНСУ, Испани зэрэг олон оронд 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хуулиар хязгаарласан. Бид бүх талын оролцоог хангаж, амьдралд хэрэгжих боломжтой хууль гаргахыг зорьж байна” хэмээжээ.







