Танилц: Сар шинээр цаг агаар ямар байх вэ?

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Түрүү бөхөөр нэрлэгдэж байсан Улсын Арслан Б.Орхонбаяр Сумын Заан Дармаабазарын Мөнхтулгад өвдөг шороодлоо. Д.Мөнхтулга нь нэгийн даваанд Улсын Заан Б.Бат-Өлзийг өвдөглүүлсэн юм.
Маргааш буюу битүүний өдөр гурвын даваа үргэлжилнэ. Түүнийг Дархан Аварга Н.Батсуурь, Улсын Аварга О.Хангай нарын аль нэг нь амлах болов уу.
Д.Мөнхтулга нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумынх. “Хилчин” спорт хороо, Шинэ Харцага ХХК-ийн бөх. 2001 оны 11 сарын 01-нд төрсөн. 189 см өндөртэй.






