
2026 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 16-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +2…+7 градус, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус хүйтэн, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна.
20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 20-21-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 16-19-нд хүйтний эрч суларч шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна. 20-22-нд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-32 градус, бусад хэсгээр -21…-26 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.






