Билл Гейтс Ж.Эпштейны тусламжтай бүсгүйчүүдтэй уулздаг байсан гэх мэдээллийг няцаажээ

Томоохон сүлжээ дэлгүүр, томоохон хоолны сүлжээ рестораны нэрийг барьж иргэдийг залилах гэмт хэрэг ихээр гарч байна.
Тодруулбал, KFC сүлжээ рестораны нэрийг ашиглаж “Манайх 60% хямдралтай бүтээгдэхүүнээ худалдан борлуулна. Та холбоосоор нэвтэрч орон мэдээллээ бөглөнө үү” гэх мэдээллийн дагуу иргэд хувын мэдээллээ залилагч этгээдүүдэд өгч улмаар дансанд байгаа мөнгөө алдах, өөрийнх нь зөвшөөрөлгүй тэтгэвэр, цалингийн зээл авах зэрэг гэмт хэргүүд бүртгэгдэж байгаа тул цахим орчинд байршсан баталгаагүй холбоосоор нэвтэрч орохгүй байх, банкны хувын мэдээллээ бусдад өгөхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.






