Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргалаа. Ирэх сарын барилдаан ням гарагт хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанаар эхэлнэ. Мөн сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 9-д болно. Барилдааны хуваарийг танилцуулья.
02.01 – Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
02.07 – Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
02.08 – Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
02.09 – Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
02.09 – Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
02.10 – Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
02.11 – Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
02.11 – Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
02.12 – Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
02.13 – Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
02.14 – Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
02.15 – Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
02.16 – Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
02.17 – Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
02.27 – Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
02.28 – Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.







