Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

Ч.Батсайхан эхнэр, хүүгийн хамт гутал засварын ажил эрхэлдэг байжээ. Харин эхнэр нь хавдраар өвчилснөөр аав хүү хоёр л хамт үлдэн, амьдралаа залгуулж эхэлсэн байна.
Өдрийн ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг аав, хүү хоёрын яриа амьдралын үнэнээс эхлээд ажлын дадлага, туршлага хүртэл өрнөнө. Эхнэрээ, ээжээ эдгэнэ хэмээн итгэж, найдаж суугаа энэ хоёр эрийн чин сэтгэлийн яриаг та бүхэнд хүргэж байна.
Түүний хүү Б.Лхагвасүрэн өдгөө 33 настай. Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Ажлаа тараад гэртээ очиход нь цэцэг шиг гурван охин, алт шиг ганц хүү нь инээмсэглэн угтдаг хэмээн ярьж байлаа.






