
Цахимд дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсан.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор зодууласан өөр нэг цэргийн аав “Дотроо болсон хэрэг юм байна. Оролцсон хүмүүс нь тодорхой цол, албан тушаалтай байсан бололтой. Ямар ч байсан мөргөлдөөн болсон нь болсон байна. Би хүүгээ үзэхэд хүнд гэмтэл, хөхрөлт, ил харагдах шарх сорви байхгүй байсан. Үүнийг хараад сэтгэл бага зэрэг тайвширсан.
“Танай хүүхэд болсон явдлын талаар яг юу гэж тайлбарлаж байна вэ?” гэж асуухад, өөрөө ч сайн ойлгохгүй байна гэж хэлсэн. Бүжгийн давтлагаас орж ирээд, хангамжийн өрөөний орчимд ийм байдал үүссэн байж магадгүй гэж тайлбарлаж байгаа юм байна. Хүү маань “Аав аа, би албаа бүрэн хаая, та санаа зоволгүй, сенсаац болгох хэрэггүй” гэж хэлсэн.
Хэдэн хүн оролцсон талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. Зарим нь дөрвөн хүн байсан байж магадгүй гэж ярьж байгаа ч баттай биш. Оролцсон цэргүүд нь одоо анги дээрээ байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шалгалт хийж байгаа юм байна.
Хүүгийн биед ил шарх, сорви байхгүй, бүрэн шалгуулахад бэлэн гэдгээ ч илэрхийлсэн. Хөхрөлт, ил харагдах гэмтэл байхгүй байсан тул энэ тал дээр сэтгэл амарлаа.
Ангийн удирдлагуудтай уулзахад, тэд “Ийм төрлийн харгис, дээрэлхэх үйлдэл гаргахгүй байхын төлөө бид хичээж ирсэн. Энэ удаагийн явдалд бид хяналт алдсан, буруу гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн. Эцэг эхчүүдээс уучлал гуйсан бөгөөд дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амласан.
Ер нь анги дотор дээрэлхэлт хэр байдаг талаар бусад хүүхдүүдээс асуухад, өмнө нь ийм асуудал гарч байгаагүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ өмнө нь нэг цэрэг удирдлагынхаа дуудлагад хариу өгөхдөө үл ойлголцлоос болж маргаан үүсч, улмаар эмнэлгийн тусламж авсан тохиолдол байсан тухай дурдсан.
“Цаашид ийм явдал дахин гарахгүй биз?” гэж асуухад, удирдлагууд алдаа гарснаа хүлээн зөвшөөрч, дахин давтахгүй гэдгээ баталсан. Зодуулсан зарим цэргүүдийг цэргийн эмнэлэгт үзүүлсэн гэх мэдээлэл байгаа ч манай хүүхэд эмнэлэгт очоогүй” гэлээ.






