
Японы засгийн газар 2029 оны 3-р сарыг дуустал гадаадын улс орнуудаас 1.23 сая ажилтан авахаар болжээ.
Тэдгээрийн 805 700 нь 19 салбарт ажиллах ур чадвартай мэргэжилтнүүд байх ба 199 500 нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт, 133 500 нь хүнсний үйлдвэрт, 126 900 нь асаргаа сувилгааны салбарт ажиллах аж.
Үлдсэн 426 200 нь ирэх 4-р сарын 1-нд зарлагдах сургалтын хөтөлбөрт хамрагдаж, Япон улсад ажиллах ба уг хөтөлбөрт хамрагдсан гадаадын ажилтан 3 жил үргэлжлэх мэргэжлийн сургалтад сууж, 123 500 нь барилгын салбарт, 119 700 нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт, 61 400 нь хүнсний үйлдвэрт ажиллах аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх тоо нь нарийн судалгаа шинжилгээний үр дүнд гарсан тоо аж. Сүүлийн 10 жилд Японд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж, Японы Цагаачлалын албанаас мэдээлснээр тус улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн тоо 3.95 саяд хүрээд байгаа аж.






