
БНХАУ-ын эрх баригчид цагдаагийн албанд немц овчарка, роттвейлер, бельги овчарка, спаниель зэрэг гадны үүлдрийн нохдыг ашиглахаас илүү дотооддоо гаргаж авсан үүлдрийг нохойг ашиглахыг уриалжээ.
Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яам өнгөрсөн пүрэв гарагт цагдаагийн албадад “олон улсад үнэлэгдэх дээд зэргийн цагдаагийн албаны нохойг сургах технологийг хөгжүүлэх зорилт”-ыг дэмжихийг уриалахын зэрэгцээ Хятадын өмнөд зүгт гаргаж авсан немц овчарка ба хятад нохойны эрлийз Күньмин овчарка нь цагдаагийн албанд хамгийн тохиромжтойг онцолжээ.
Күньмин овчаркийн цагдаагийн албан дахь ур чадварыг нээж өгснөөр Хятад улсад цагдаагийн албаны нохойн хараат бус нөөцтэй болох, Хятадын цагдаагийн албаны нохой гэсэн тусдаа брэндийг бий болгох боломжуудыг олгоно гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.
1950-иад онд Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яам Юньнань мужид нохой үржүүлгийн тусгай төвийг байгуулсан ба Күньмин овчарка нь тус үржүүлгийн төвд олон жилийн туршилт судалгааны үр дүнд бий болсон үүлдэр аж.
Гадны үүлдрийн ноход өгсөн даалгаврыг маш сайн биелүүлдэг ч зарим нэг илэрхий сул талтай байдаг бол Хятад нохой олон талын авьяас чадвартайг албаны хүмүүс онцолжээ.
Ингэхдээ Күньмин овчарка нь хар тамхи болон тэсрэх бодис илрүүлэх, сэжигтнүүдийг хайж олох, барьж авахдаа сайн гэдгийг дурдсан байна.
Эх сурвалж: Reuters






