
Нууцын тамгатай Оюу толгойн Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш гарын үсэг зурсан. Оюу толгойн сонсголд дуудагдсан тэрээр нүүрсний сонсголд өндөр албан тушаалтан шахалт дарамт үзүүлснийг дэлгэсэн шигээ нууц баримт гаргаж ирэх үү?



Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид, хариуцагч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл технологийн салбарын нөхцөл байдал , цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Уулзалтын эхэнд хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал мэдээлэл өгөв. 2023 онд ChatGPT гарснаас хойш дэлхийн талаас илүү буюу 5 тэрбум хүн ашиглаж байгаа аж. Дэлхийн дахинд бүх компани AI ашиглаж эхэлсэн бөгөөд энэ салбарт улс орнууд уралдаж эхэлсэн. Мөн төрийн байгууллагуудад хиймэл оюун ухаан ашигласнаар урт хугацаандаа хэмнэлт гарна. Хиймэл оюун ухааныг баримт бичиг боловсруулалт, өргөдөл гомдол, харилцагчийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, төсөв, худалдан авалтад ашиглах ашиглах боломжтойг Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал хэлж байв.








