
2025 оны 11-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -11…-13 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.






