
“Бахрейн 2025”: Монголын баг Азийн залуучуудын наадмаас 5 мөнгө, 13 хүрэл медальтай өндөрлүүлж байна
Бахрейны залуучуудын наадамд Монголын баг 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр жюү жицүгийн нэг мөнгө, жүдогийн төрөлд таван хүрэл медаль хүртсэн юм.
Танилцуулбал:
- Жюү жицүгийн охидын 48 кг-ын жинд О.Живамэдмаань,
- Жүдогийн охидын -70 кг-ын жинд Х.Буянжаргал,
- Охидын +78 кг Б.Номуунзаяа болон
- Хөвгүүдийн 81 кг-ын жинд Б.Тэмүүлэн,
- Хөвгүүдийн 90 кг-ын жинд Б.Мөнгөндөл, +90 кг-ын жинд С.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль зүүсэн юм.
Ингэснээр Азийн наадмын гуравдугаар наадамд Монголын баг спортын найман төрлөөс 18 медаль авснаар Азийн 45 орноос медалийн чансаагаар 30-д жагсаж байна.
Энэ удаагийн наадмаас 36 улс ямар нэгэн медаль хүртсэн бол 29 орон алтан медаль авчээ. Медалийн чансаагаар БНХАУ-ын баг 60 алт, 48 мөнгө, 34 хүрэл медаль хүртсэнээр тэргүүлэв.
Мөн Узбекистан 36 алт, 16 мөнгө, 28 хүрэл, Казахстан 24 алт, 29 мөнгө, 40 хүрэл медальтайгаар эхний гуравт бичигдсэн байна.
Азийн наадмын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болно.







