
Өнөөдөр дэлхийн “Тархины цус харвалттай тэмцэх өдөр” тохиож байна. Уншигчид та бүхэндээ тархинд цус харвах эмгэгээс сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна.
Алхам-1
Артерийн даралт эхсэх нь цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог. Хэрэв цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвах эрсдэл 2-4 дахин ихэсдэг байна.
Артерийн даралтыг 135/85-аас доош түвшинд барих юм.
Артерийн даралтыг байх ёстой хэмжээнд нь хянахын тулд дараах зөвлөмжийг хэвшүүлээрэй.
- Хоолны давсыг өдөрт 1.5г-аас бага хэрэглэж хэвших.
- Холестерин ихтэй хоол болох бүргэр, бяслаг, мөхөөлдөс, зэрэг бүтээгдэхүүнээс татгалзах.
- Өдөр бүр үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ түлхүү хэргэлэх.
- Өдөр бүр 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийж хэвших.
- Тамхи татдаг бол тамхинаас татгалзах.
Алхам-2
Таргалалт нь артерийн даралт ихсэх эмгэг, чихрийн шижинтэй холбогдсон байдаг. Хамгийн багадаа 4-5 кг хасахад цусны даралт ихсэх цаашлаад цус харвах аюулаас сэргийлдэг байна.
Алхам-3
Дасгал хөдөлгөөн хийснээр илүүдэл жингээ хасаж, артерийн даралтаа бууруулан цус харвах эрсдэлийг бууруулдаг байна.
- Өглөө бүр цайгаа уусны дараа алхалт хийх.
- Цахилаан шат бус шатаар алхаж хэвших.
Алхам-4
Цусан дахь сахар ихсэхэд артерийн судсыг гэмтээж хатуурал үүсгэж байдаг. Цусан дахь сахраа хянахын тулд мэргэжлийн эмчийн хяналтад орох. Тухайн эмгэгт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэргэлж хэвших. Гэх мэт зөвлөгөөг дагаж амьдралын зөв хэвшилд шилжих нь артерийн даралт ихсэх цаашлаад цус харвах эмгэгээс сэргийлж чадах юм.






