Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөвсгөл аймгийн Тариалан суманд төөрч, амиа алдсан хоёр настай хүүгийн цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Шинжилгээгээр хүү гаднын нөлөөгүй, тамирдаж, харангасаж, осгосны улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан байна.
Шүүх шинжилгээний хариу гарсан тул ар гэрийнхэнд нь хүүгийн нас барсны гэрчилгээ, улсаас олгох оршуулгын зардлыг олгох ажиллагаа үргэлжлэх юм байна.
Хэрэг явдлыг эргэн сануулбал, 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байдаг.






