
“Форест Гамп” уран сайхны кинонд дэслэгч Дэний дүрээр олонд танигдсан жүжигчин Гэри Синиз 2009 онд Иракт тэсрэх бөмбөгөнд 4 мөчөө алдсан байлдагч Брендан Мароккотой уулзсаныхаа дараа 2011 онд Гэри Синиз санг үүсгэн байгуулж, ахмад дайчид болон тэдгээрийн ар гэрийнхнийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

Түүний үүсгэн байгуулсан сангийн зохион байгуулдаг хамгийн том үйл ажиллагаа нь армид алба хаах явцдаа амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхнийг хүндэтгэх Disney World цогцолборт болдог The Snowball Express хөтөлбөр юм.


Уг хөтөлбөрийн дагуу 2017 оноос хойш Gary Sinise Foundation армид амиа алдсан цэргүүдийн хүүхдүүдийг болон гэр бүлийнхнийг Флорида мужид байрлах Диснейлэнд паркт 5 хоног аялж зугаалах боломжоор хангаж ирсэн ба өнгөрсөн жил гэхэд 1700 гаруй хүүхдүүдийг гэр бүлийнхнийх нь хамт Диснейлэндэд амраажээ.








