
Чингэлтэй дүүргийн зүрхэн хэсэгт орших Анкарагийн гудамжийг жишиг гудамж болгох төсөл үргэлжилж байна.
Турк улстай байгуулсан найрамдалт харилцааны хүрээнд Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх 2.8 га гудамж талбайг Анкара хотын нэрэмжит гудамж болгосон билээ.
Өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА ) төлөөллүүд уулзаж, Анкара гудамжийг тохижуулах төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд тус гудамж талбайд үйл ажиллагаа явуулдаг гаднаа шат, терасстай ААН-үүдтэй хамтран ажиллах албан ёсны мэдэгдэл хүргүүллээ.
Тэдгээр аж ахуй нэгжүүдтэй тохиролцон барилгын гадна өнгө төрх, замбараагүй хаягжилт зэргийг нэг стандартад оруулж цэгцэлнэ. Мөн явган хүний зам дээрх гадна шат, терассийг шинэчилж, үйлчлүүлж буй иргэдэд тав тухтай шийдлээр өөрчлөхөөс жишиг гудамжны ажлууд эхлэх аж.
Анкарагийн гудамж нь Чингэлтэй дүүргийн төв гудамжны нэг. Энэ гудамж талбайд олон ААН, сургууль цэцэрлэг, оффисууд төвлөрөн байрладаг олон хүн зорчдог гудамж юм. Тус гудамжийг иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдэд зориулсан цэгцтэй, аюулгүй, тав тухтай орчин болгон тохижуулах нь гол зорилго болохыг Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул тодотгож байна.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Өглөөний гудамж төсөл амжилттай хэрэгжсэн. Дараагийн жишиг гудамжны төсөл Анкара гудамжнаас эхэлж байгаа нь энэ юм. Чингэлтэй дүүргийн зүгээс цаашид гудамж талбайн өнгө төрх тохижилтыг нэгдсэн стандартад оруулж цэгцлэх, тохижуулах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байн






