
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон хутагт зохион байгуулагдаж байна.
Эдгээр өдрүүдэд гэмт хэргийн зөрчил, цагдаагийн байгууллага үүн дээр хэрхэн ажиллаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Э.Энхзаяагаас тодрууллаа.
Цагдаагийн ахмад Э.Энхзаяа:
Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн Ерөнхий газар, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг зэрэг хүн ихээр цугларсан бүсүүдэд нийт 1800 орчим алба хаагчид, 379 тээврийн хэрэгсэлтэй хяналт зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Өчигдрийн байдлаар /2025.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлаж буй Шуурхай Штабын мөрдөн шалгах албанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл нийт 4, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл нийт 3 бүртгэгдсэний дагуу гомдлыг шийдэж хохирлыг барагдуулан ажиллаа. Мөн бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тохиолдол 28 бүртгэгдэв. Иймд наадамчин олон та бүхэн гэмт хэргийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж сайхан наадаарай






