
Хойд Солонгосын удирдагч Ким Жон охин Ким Жу Эгийн хамтаар тус улсын зүүн эрэгт нээгдэж буй аялал жуулчлалын Вонсан Калма бүсийн нээлтэд оролцжээ.
Ким Жон Уны санаачилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх гол төслүүдийн нэг болох Вонсан Калма аялал жуулчлалын бүс нь нэг дор 20 мянган жуулчдыг хүлээн авах хүчин чадалтай аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дотоодын жуулчид ихээр очиж амардаг далайн эргийн Вонсан хотыг 2014 оноос хойш дэлхийн түвшний аялал жуулчлалын төв болгох төслөө эхлүүлсэн юм.
Пхеньяны хувьд аялал жуулчлал нь НҮБ-ын хоригт ороогүй цөөн хэдэн салбаруудын нэг хэдий ч тус улсын цөмийн хөтөлбөрийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдээс болж Вонсан Калма аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтад Пхеньянтай хамтрах гадаадын түнш олдоогүй аж.
KCNA агентлагийн мэдээлснээр Вонсан Калма аялал жуулчлалын бүс ирэх сарын 1-нээс дотоодын жуулчдыг хүлээн авч эхлэх аж.
2020 оны эхээр коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Хойд Солонгос хилээ хааж, 2023 оноос цар тахлын үеийн хязгаарлалтуудаа цуцалж, ОХУ-ын жуулчдыг хүлээн авч эхэлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн 4-р сард Пхеньян олон улсын марафон зохион байгуулсан юм.Вонсан Калма аялал жуулчлалын бүсийн нээлтэд Ким Жон Ун ОХУ-ын элчин сайдын болон элчин сайдын яамны ажилчдыг урьсан аж.
Пхеньян, Москва хоёрын хувьд аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр улсын нийслэл хотууд хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээхээр тохирсон билэ