Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана

Монгол Улсын оюутны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2025 оны 05 сарын 10-11-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын зааланд явагдана. Тэмцээний мандат бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж дуусч, техникийн зөвлөгөөний хурал МУБИС дээр хийгдсэн.
Жүдо бөхийн оюутны 2025 оны УАШТ-д АШУҮИС, ДХИС, ИЗОУИС, Мон -Алтиус дээд сургууль, МУБИС, МУИС, ҮБТДС, ХААИС, ШУТИС, Шихихутаг ИС зэрэг 10 их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 39, нийтдээ 83 тамирчин оролцохоор болж, мандатаа авсан. Тэмцээн зааврын дагуу эмэгтэй 7, эрэгтэй 7 жингээр явагдана.
Оюутны жүдо бөхийн УАШТ-ий жинг өнөөдөр буюу 05 сарын 10-ний өдрийн 16:00- 16:30 цагийн хооронд Спортын төв ордны Б танхим буюу жүдо бөхийн спорт зааланд үзнэ. Мандат авсан тамирчид заасан цагт жингээ үзүүлэхэд бэлэн байхыг хүсье.
Тэмцээний үйл ажиллагаа нь 05 сарын 11-ний өдрийн 10:00 цагаас МУБИС-ийн БТС-ийн спортын зааланд явагдана. Тэмцээнийг МЖБХ-ны мэргэжлийн шүүгч нар удирдан явуулна.