
Сагсан бөмбөгийн оюутны лиг болон Үндэсний дээд лигийн багуудын нэгэн эд эс болж, шилдэг тамирчны замналаа үргэлжлүүлэн, өсөн дэвжиж яваа олон залуусын төлөөлөл “Этүгэн Ирвэсүүд” клубээс гаралтай. Тэгвэл сагсан бөмбөгийн спортоор дамжуулан хүүхэд, залуусыг төлөвлшшүлэх, энэ амьдралд зөв хүн болгон хүмүүжүүлэн, бүр цаашлаад амьдралын ухаанд сургаж буй клуб бол яахын аргагүй “Этүгэн Ирвэсүүд” клуб юм.
Тэгвэл оюутан тамирчдаас гадна мөн давхар тамирчин сурагчдаа санхүүгийн хувьд дэмждэг тус клубээс ээлжит тэтгэлэг олгох арга хэмжээг зохион байгууллаа. Ингэснээр олон арван хүүхэд, залуус зөвхөн спортын бэлтгэлээ хангаж, сагсан бөмбөгийн спортдоо амжилт үзүүлэхийн төлөө урагшлан хөдөлмөрлөж, хичээл сурлагаа ч орхидуулалгүй, хичээж яваа тэдэнд маш том урам зоиг, түлхэц өгдөг ажээ.
Ингээд бид тус клубыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, МУГД О.Баярцогт болон сагсан бөмбөгчин сурагч, оюутан тамирчидтай ярилцлаа.

МУГД О.Баярцогт: Ирээдүйд нэг ч гэсэн зөв иргэнийг спортоор дамжуулан төлөвшүүлэх зорилго тээн ажилладаг


-Манай Этүгэн их сургууль буюу “Этүгэн Ирвэсүүд” клуб дээр 2017 оноос хойш оюутны тэтгэлэгт хөтөлбөр гэж энэхүү хөтөлбөрийг миний бие санаачлаад явж байгаа. Энэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь бол зөвхөн сагсан бөмбөг сайн тоглодог ч юм уу, тийм оюутнууд гэхээсээ илүүтэйгээр нийт оюутан, сурагчидтай улирал бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулаад, гэрээнийхээ дагуу дүгнэж явдаг байгаа. Хамгийн гол нь хичээлдээ эрдэм номдоо шамдаж буй сурагчид болон оютнуудыг оролцуулдаг байгаа. Оролцооны байдлыг ангийн багшаас нь мэдээлэл авдаг. Улирлаар бол сургуульд шалгалт шүүлэгт идэвхтэй өгч буй байдал голч оноо нь ямар байна гэдгийг авдаг. Мөн талбайн гадна болон талбай дээр бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж байгаа байдал, анги хамт олныхоо дунд ямар нэр хүндтэй байна, ёс зүй хандлага нь ямар байна гэдгийг анги удирдсан багшаас нь мэдээлэл авдаг. Үүнээс гадна сагсан бөмбөг тоглохдоо үзүүлж байгаа ёс зүй хандлагатай нь ингэж жишиж нийт нийлбэр дүнгээр нь жилийн эцэст нэг дүгнэж нэгтгээд, тэтгэлгийнхээ хувь хэмжээг тогтоож олгож явдаг.
Тэгээд манайх бол жилд 75-100 хүүхдэд тэтгэлэг олгодог. Манайх оюутны лигийн тэмцээн уралдаанд 4-5 баг жилд бэлтгэн оролцуулдаг. Энэ жилийн хувьд сурагчтайгаа нийлээд 78 хүүхдэдээ тэтгэлэг олгож байна.
Энэ жилийн хувьд бол 30-40 хувийн тэтгэлэг авсан оюутан бол байхгүй. Харин 50-100 хувийн тэтгэлгийг авсан байгаа. Одоо үзүүлсэн амжилт, ёс зүй харьцаа хандлага бид нарын хамгийн гол чухалчлан үздэг үзүүлэлт.
Үүнээс гадна хамгийн гол нь хүн болж төлөвших тэр төлөвшлийг маш их хардаг байгаа. Яагаад гэвэл манай дээр “Этүгэн Ирвэсүүд” клуб дээрээ одоо сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа 70-100 хүүхэд маань бүгдээрээ Монголд тамирчин болохгүй. Гэхдээ энэ хүүхдүүд маань ирээдүйд аав болно, ээж болно, энэ нийгэмд бас өөрийн гэсэн байр суурийг эзэлнэ.
Тэгэхээр бид нар ямар ч эргэж санаа зовохгүйгээр, нэг тогтвортой гэр бүл үүсгээд аваад явчих хэмжээний төлөвшилтэй, юманд тууштай, аливаа нэг хүн хоорондын харьцаа хандлага ч юм уу эс үгүй бол нэг амьдралд учрах хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс үүдээд одоо гэр бүл салалт их байна. Тийм зүйл үүсгэхгүйгээр гэр бүлээ аваад явчих тийм төлөвшилтэй нэг ч гэсэн иргэнийг бий болгохын төлөө зорьж ажилладаг.
Мөн амьдралын боломжгүй бас тэр хүүхдүүдийг олж нээж нэг хүүхдэд ч гэсэн амьдрах итгэл гэгээг өгөх гэж явдаг. Одоо бид нар өөрийнх нь ур чадвараар дээд лигт тоглох, мэдээж мэргэжилтнүүд тэгж үнэлсэн тийм тоглогч нарыг бол зөвхөн оюутны лигт ингээд аварга авахын төлөө ч юм уу, оюутны лигт амжилт гаргахын төлөө тэр тамирчдыг оюутныхаа баг дээр бариа байдаггүй.
Бид нар цааш нь хөгжүүлээд дээд лиг рүү одоо тэр драфтад нь оруулаад ном журмынх нь дагуу дээд лиг рүү явуулдаг байгаа. Манай клубээс Түшиг, Биндэрьяа, Барсболд гурав бол одоо ингээд “Хасын Хүлэгүүд” баг дээр тоглоод явж байгаа. Биндэрьяа бол энэ жил 2 дугаар курсээ төгсөж байгаа. Ер нь бол манай их сургуульд 6 жил суралцах ийм оюутан байгаа. Тэгээд бид нар оюутан тамирчдаа бас хэдий оюутны лигт тоглохгүй байгаа ч гэсэн энэ тэтгэлэгт хөтөлбөрийнхөө дагуу сургалтын төлбөрийнх нь тэтгэлгийг бас олгож явдаг. За энэ жилийн хувьд бол манайхаас Алтаншагай, Бат-Өлзий, Энх-Амар, Өсөхбаяр, Нямцогт гэсэн эдгээр 5 тоглогч бол драфтад нэрээ өгч байгаа.


“Этүгэн Ирвэсүүд” клубийн өсвөрийн багийн тамирчин Ч.Пүрэв-Очир: Сагсан бөмбөг тамирчнаас тэсвэр, тэвчээр, хатуужлыг шаарддаг. Хэр баргийн хүн тогтмол тоглоод, сайн тамирчин болж чадахгүй
-Намайг Чинзоригийн Пүрэв-Очир гэдэг. Тэгээд Этүгэн ЕБС-д 12 дугаар ангид суралцаж байгаа. Тэгээд одоогоор сагсан бөмбөгөөр хичээллээд 3 жил болж байна. Би Этүгэнд яг 6 дугаар ангид анх орж байсан. Тэгээд 8 дугаар ангиасаа хойшоо 100 хувийн тэтгэлэгтэй явж байгаа. Тэгээд тэтгэлэг авснаар ер нь яг ингээд сургуульдаа сайн зүйл эерэг зүйл үзүүлэхгүй бол ингээд тэтгэлэгтэй хүүхэд гээд жаахан буруу үлгэр дуурайлал үзүүлээд ч юм уу тэгээд байж болохгүй. Тэгээд тэтгэлэгтэй хүүхэд гэдгээрээ ингээд би жаахан хариуцлагатай байх ёстой юм шиг санагддаг. Ер нь тамирчин хүн даруухан тэгээд хичээнгүй байх хэрэгтэй.
Сагсан бөмбөг нь нэлээн тэсвэр тэвчээр шаардаж байж, ер нь сайжрах тийм спорт. Ер нь хэн дуртай нь бас тоглож чадахгүй л байх гэж боддог. Миний зорилго, мөрөөдөл бол Дээд лигт тоглох тэгээд цаашдаа бүр гадагшаа лигүүд рүү импорт тоглогчоор явахыг боддог. 10 дугаар ангидаа Япон улсын Хагуро сургууль руу дунд сургууль руу явж байсан. Тэгээд 2 жил тэндээ сурчихаад Монголдоо буцаж ирээд Этүгэн дунд сургууль руу ороод ингээд сая 2025 оны 1 дүгээр сард болсон Би Вай Би Эл тэмцээнд амжилттай оролцож, бид аварга болсон байгаа.


“Этүгэн Ирвэсүүд” клубийн эмэгтэй багийн тамирчин Г.Уянга: Багийн спорт нь багаар ажиллах, зан төлөвшил бүгдийг нь ингэж маш нягт гоё болгож өгдөг
-Намайг Уянгаа гэдэг. “Этүгэн Ирвэсүүд” клубийн оюутны эмэгтэй шигшээ багийн тамирчин. Одоо сагсан бөмбөгөөр хичээллээд ер нь бол 4-5 жил болж байна. Тэгээд тууштай яг бэлтгэл хийгээд бол 3 жил болж байна.
“Этүгэн Ирвэсүүд” клубт анх орж ирээд тэгээд яг тууштай 3 жил бэлтгэл хийсэн. Яг “Этүгэн Ирвэсүүд” клубт орж ирээд тэгээд 1 жил бэлтгэгдээд яг ингээд оюутан болоод их сургуульд ороход, тэтгэлэг олгодог нь гоё санагдсан. Тэгээд янз бүрийн хүүхдүүдэд, төлбөрийн бололцоогүй тийм хүүхдүүд байгаа. Тэр болгон дээр яг сагсан бөмбөгөөрөө дамжуулаад тийм тэтгэлэг байдаг, тэрийг мэдэж аваад энэ клубээс маань надад урилга ирээд тэтгэлэгтээ сурах боломж олдоод орж ирсэн байгаа.
Сагсан бөмбөг чинь өөрөө багийн спорт. Багийн спорт нь хоорондоо хамтран ажиллах тэгээд багаар ажиллах, ер нь зан төлөвшил бүгдийг нь ингэж маш нягт гоё болгож өгдөг. Тэр нь маш сайхан.
Ярилцсанд баярлалаа.

