Говийн бүсийн алслагдсан 13 цэгт сүлжээ оруулна

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийн цахим хуудастаа Хүүхдийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр эрэмбэлсний эхэнд “Хүүхдийн зуслан” орсонд бухимдаж буйгаа ийнхүү илэрхийлэв.
“Нэг юм хэлэхгүй бол үнэхээр болохгүй нь. Арай ч үгүй байх гээд өнөөдрийг хүртэл хүлээхэд үнэн байж Энх-Амгалан Лувсанцэрэн.
Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэж, хүүхдийн байгууллагад хамгийн тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж шийдвэрлэж байгаа юм байна.
Эрэмбийн хамгийн эхэнд ямар шалгуураар Хүүхдийн зуслан орчхов оо? Хүүхдийн зуслангаас илүү чухал асуудал байгааг яагаад сайд, дарга нартаа хэлэхгүй байгаа юм бэ? Дөнгөж саяхан УИХ-р “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг танилцуулахад “Хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдал үнэхээр аймшигтай” гээд халаглаад байгаагүй юм уу? Байгаа жаахан хөрөнгөө хамгийн тулгамдаад байгаа асуудалдаа зарцуулахгүй юм уу?
Хүүхдүүд яагаад бэлгийн хүчирхийлэл өртөөд байгаа талаар нэг ч суурь судалгаа байхгүй л байгаа шүү дээ. Бурууг эцэг, эхэд өгөөд л энэ сэдвийг хааж байгаа чинь төрийн үүрэг юм уу? Энэ өдөр миний хүлээлт үнэхээр өндөр байсан тул бухимдаад байна.
Жич: Зуслангийн санаачилга гаргасан хүмүүсийн нэрсийг сая сайд зарлаж, талархал илэрхийлчих шиг болох юм.”