
ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох 100,000 иргэний саналыг дэмжиж боловсруулсан хуулийн төслийн асуудлаар Ж.Баярмаа нарын УИХ-ын гишүүд мэдээлэл өгч байна.
Ж.Баярмаа: Иргэн Шингэрэлийн санаачлагаар 100 мянган хүн ХХОАТ-ыг нэг хувь болгох саналыг дэмжиж D parliament сайт дээр цахим гарын үсгээ зурсан. Энэ гарын үсэг ерөө долоо хоногийндотор цугларсан. Үүнийг хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүн бидний үүрэг. Тиймээс бид ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг боловсруулж НИЙТИЙН ӨРГӨДӨЛ – НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ дээр байршуулсан. Одоо боловсруулах шатандаа явна шгэсэн статустай харагдаж байгаа. Иргэд үүнд саналаа өгөх, өөрсдийн шийдлээ хуваалцах бүрэн эрхтэй. Өөрсдийн боловсруулсан ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг хүргүүлсэн.