
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой”, “Онтрэ” компанийн гэрээтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
“2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Оюу толгой LLC, Онтрэ ХХК гэх хоёр компани хамтын ажиллагааны ашиг хуваах гэрээгээ Арбитрын шүүхийн дагуу гэсэн гэрээгээ албажуулсан байгаа юм. Энэ бол 76 хуудас гэрээ.Оюу толгойн бүлэг орд гэдэг бол Монголын стратегийн хамгийн сор орд. Монгол гэлтгүй дэлхийн зэс болон алтны сор ордуудын нэг. Нэг ёсондоо Оюутолгой LLC, Онтрэ ХХК гэх хоёр гадаад компани ашиг олох, хамтран ажиллах гэрээгээ хийхдээ Монголын талын оролцоогүйгээр, Монголын талын ашиг сонирхол энэ 76 хуудсанд нэг ч дурдагдахгүйгээр гэрээ нь албажсан байна. Яагаад Онтрэ чухал вэ гэхээр Онтрэгийн эзэмшилд байгаа хоёр лиценз дээр нийт
Оюутолгойн хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийнг 24 хувь, мөнгөний 29 хувь, молбедины 94 хувь оршдог. Энэ гэрээгээр бол ашгаа 20, 80 хувиар хуваахаар тусгасан байгаа юм. Энэ бол эмгэнэл Монголын хамгийн том стратегийн ордыг гадны хоёр компани хувааж авах нь ээ.
Яагаад бидний авах ногдол ашиг хойшлоод байдаг вэ гэхээр бид нар маш том зээлийг Оюутолгойгоос маш өндөр хүүтэй авдаг. 10 хувийн хүүтэй зээл авдаг гэсэн үг. Онтрэ ресорс ХХК мөн адилхан Оюу толгойгоос зээл авч үйл ажиллага явуулдаг гэтэл Монголын талын зэээлээс 4.5 хувиара бага хүүтэй зээл авдаг.
Энэ асуудлыг даруу шийдэх хэрэгтэй. Бидний ашиг сонирхлыг тоолгүйгээр хоёр гадаад компани хоорондоо гэрээ хийж байгаа юм бол бид ямар Амнат тогтоох юм гэх мэт зүйлсээ тодорхой болгож хариу арга хэмжээ авах хэрэгтэй.