
Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна. Энэ үеэр Засгийн газрын гишүүд Булган аймагт хуралдаж, хойд бүсэд юу, юу хийнэ гэж “амлав”.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: Хөвсгөл аймгийн 11 цэг, Булган аймгийн зургаан цэгт 2025 онд сүлжээ оруулна. Сумдын интернетийг 9 сарын 1 гэхэд нэмэгдүүлнэ
Соёлын сайд Ч.Номин: VII сараас эхлэн Хөвсгөлд БНСУ-аас шууд нислэгтэй онгоц газардана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Төрийн өмчит “Эрдэнэт медикал” эмнэлгийг ХСҮТ-ийн салбар эмнэлэг болгоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн бондтой холбоотой асуудлууд яригдаж байна. Бүсийн хөгжилд зориулж Засгийн газраас бонд босгоход дэмжлэг үзүүлж болно. Олон жил яригдсан Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг ирэх жилийн төсөвт оруулж өгнө. Орон нутгийн удирдлагууд бэлтгэл ажлаа хангаж байгаарай.
Булган, Хөвсгөлд байгаа кемпүүдийг дөрвөн улирлынх болгоно. ААН-үүдэд хөнгөлттэй зээл олгоно.
Хатгалаас Ханх хүртэл замын асуудлыг транзит байдлаар эхэнд эрэмбэлж шийдвэрлэе.
Шадар сайд С.Амарсайхан: Хойд бүсийн гурван аймгийн онцгой байдлын байгууллагуудад 678.6 сая төгрөгийн уснаас эрэн хайх, аврах тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, автомашиныг шийдвэрлэлээ.