Богд Хан уулын түймрийг унтраахаар иргэд нэгдэж байна

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч шинээр сонгогдсон. Тэгвэл холбооны шинэ ерөнхийлөгч Ц.Анандбазарыг хөлбөмбөгчид, зарим клубийн төлөөллүүд эсэргүүцэн, үйл ажиллагаа болон тэмцээн, уралдаанд оролцохгүй гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлээд байна.
Монголын Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд: “Миний бие өнөөдрийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн хууль бус, худалдагдсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тул цаашид болох Лигийн тоглолтод оролцохгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Тамирчдаа зорилгодоо үнэнч,эхлүүлсэн ажилдаа тууштай байхыг хүсэж байна” гэв.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч, Оны шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байсан А.Алтантуяа: “Анандбазар 26 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгч боллоо. Энэ хүнийг байх хугацаанд шигшээ баг болон холбооноос зохиож байгаа тэмцээн уралдаанд тамирчны хувиар тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна” хэмээн бичжээ.


Мөн хөлбөмбөгийн зарим клубүүд сонгуулийн дүнг эсэргүүцэн ажил хаялт хийхээ илэрхийлж эхлээд байгаа юм. Тэд энэ тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэдгээ тус тусын цахим хуудсаар дамжуулан, сошиал орчинд илэрхийлээд байна.