
ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой ноцтой баримт дэлгэж байгаа талаараа мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: “2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Женко” группээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зураад “Daewoo International” компанид явуулсан албан бичиг байгаа юм.
Албан бичигт ноцтой хэд хэдэн зүйл буйг товчхон дурдъя.
Нэгдүгээрт: Ноцтой зүйл нь 20-оод жил Монгол Улсад банк санхүү, бизнесийн салбарт “Номарангийн хэрэг” гэж ноцтой зүйл гарч байсан. Олон арван хүнийг хохироож, 10 сая ам.долларын залилангийн шинжтэй ийм хэрэг гаррч байлаа. Яг “Женко” группээс явуулсан тус албан бичигт дээрх хэрэгтэй холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон Голомт банкан дээр нээсэн аккредитивтай холбоотой гомдлыг миний бие хүлээнэ гээд хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ бол тухайн хэргийг нарийвчлан шалгах, гэм буруутайг нь тогтоох, эргэн сэргээхэд ноцтой баримт учраас дурдаж байна.
Хоёрдугаарт: Хамгийн ноцтой нь тухайн албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоочихсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн шууд бичсэн ийм санал хүсэлт байгаа юм. Энэ бол өнөөдрийн яригдаж буй “Төгрөг” нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй учраас ноцтой гэж үзэж байна.
Бид нар үнэндээ Монгол эх орноор явж, ард түмэнтэйгээ уулзаж байгаа. Байгалийн баялгийг “Иргэн бүрт тэгш хуваарилъя” гэж буй боловч ачир дээрээ ард түмэнд хүртээх байгалийн баялаг нь алга болоод дуусчихсан юм бишүү гэсэн бодол төрж байна” гэв.
ШУУД үзэх линк: