
Нимбэг нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд таван хувийн нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 хувь агуулагдана.
Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар гурван метр байх ба хамгийн өндөр нь зургаан метр хүрнэ. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салат мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг.
Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай.
Нимбэг нь С витаминаар баялаг юм. Нэг ширхэг нимбэгт 20 мг витамин С агуулагдана. Нимбэг нь цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Нимбэг танд үрчлээ нэмэгдүүлэхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.