
Талбайн теннисний нэр хүндтэй тэмцээн “Miami Open”-д шуугиан тарьж буй Филиппин охин Александра Маньего Эала гэж хэн бэ
Филиппиний талбайн теннисний тамирчин 19-хөн настай охин Александра Маньего Эала энэ спортын ертөнцөд цахиур хагалсан дуулиан тарьж байна. Тэрбээр талбайн теннисний нэр хүндтэй тэмцээн “Miami Open” тэмцээнд цагаан хуудсаар оролцож байгаа юм. Александра Маньего Эала өнөөдөр тус тэмцээний шөвгийн нйамын шатанд Их дуулгын таван цом өргөсөн аварга Польшийн тамирчин Ига Свиатешийг хожиж, яллат байгууллаа. Тус тоглолтонд өрсөлдөгчөө 6:2, 7:5-аар буулган авлаа. Түүний хувьд чансаагаараа дэлхийн чансааны 140-д жагсаж байна.
Александра Эала нь 2005 оны тавдугаар сарын 23-нд төржээ. Тэрээр 1.75 см өндөртэй.
Филиппиний мэргэжлийн теннисчин охины амжилтыг танилцуулъя:
- 2025 оны 1–р сарын 27-нд WTA-гийн ганцаарчилсан тоглолтонд 134-р байр эзэлж карьерынхаа дээд амжилт үзүүлсэн.
- 2020 оны 10–р сарын 6-нд ITF–ийн өсвөр үеийнхний 2–р байр
- 2022 оны US Open-д буюу нээлттэй тэмцээний охидын ангилалд түрүүлэн цом өргөсөн. Энэ амжилтаараа талбайн теннисний томоохон тэмцээнд түрүүлсэн анхны филиппин тамирчин болжээ.
Тухайн үеэс Александра Эала нь талбайн теннисний мэргэжилтнүүдийн хараанд өртөн, 2023 онд Испанийн нэр теннисчин Рафаэль Надалийн академийг амжилттай дүүргэжээ.