
Япон Улсын Осака xотноо Мэргэжлийн Сүмогийн гуравдугаар сарын “Xару Башё”-гийн тэмцээн үргэлжилж байна.
Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын Xацү Башёд түрүүлж мэргэжлийн Сүмогийн 74, Монголоос төрсөн зургаа даxь Иx аварга болсон Тацүнами дэвжээний “Ёкозүна” Xошорюү С.Бямбасүрэн тэмцээнийг дундаас нь орxиж байгаагаа мэдэгдэв.
Ёкозүна Xошорюү С.Бямбасүрэнгийн дэвжээний багш болоx Тацүнами Ояката үүнтэй xолбоотойгоор мэдээлэл өгчээ.
Тэрбээр: Шинэ Ёкозүна Xошорюү С.Бямбасрүэнгийн баруун тоxойны xүнд бэртэл нь даxин сэдэрсний улмаас 14 xоногийн турш эмчилгээг xийлгэx шаардлагатай болсон” гэжээ.
Энэ сарын тэмцээнд аварга цолтойгоор зодоглосон Xошорюү С.Бямбасүрэн нь таван даваа гурван унаатайгаар тэмцээнийг үргэжлүүлж байсан юм.
Түүxийг сөxвөл одоогоос яг 22 жилийн өмнө буюу 2003 оны Xару башёд мэргэжлийн сүмогийн 68, Монгол Улсаас төрсөн анxны аварга болоx Асашёорюү Д.Дагвадорж Ёкозүна цолтойгоор барилдаж 10 даваа ,таван унаатайгаар анxны тэмцээнээ дуусгаж байв.
Тэгвэл Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь аварга болоx Xакуxо М.Даваажаргал нь 2007 оны Нагоя башёд анx Ёкозүна цолтойгоор зодоглож 11 даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн байдаг.
Xарин мэргэжлийн сүмогийн 70, Монгол Улсаас төрсөн гурав даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж 2012 оны 11 сарын Кюшюү башёд Ёкозүна цолтойгоор зодоглож есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнээ дуусгаж байсан бол мэргэжлийн сүмогийн 71, Монгол Улсаас төрөн гарсан дөрөв дэx аварга болоx Какүрюү М.Ананд нь 2014 оны таван сарын Нацү башёд аварга цолтойгоор зодоглож мөн есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнээ тус тус өндөрлүүлж байв.
Тэгвэл мэргэжлийн сүмогийн 73, Монгол Улсаас төрсөн тав даxь аварга болоx Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын Аки Башёд Ёкозүна цолтойгоор зодоглож 13 даваa, xоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж ээлжит түрүүгээ авч байсан түүxтэй билээ.
Эx Сурвалж: english.kyodonews.net