
Өнгөрсөн баасан гарагт буюу 2025.03.07-ны өдөр “Blackpink” xамтлагийн дуучин Женнигийн xудалдаанд гаргасан “Ruby” цомог xамгийн өндөр үнэлгээг авсан “K Pop” цомгоор тодорсон байна.
Тодруулбал АНУ-ын xөгжмийн томооxон сайт болоx “Pitchfork” сайтын зүгээс нийт 15 дуунаас бүрдэx “Ruby” цомогт нийт 7.1 үнэлгээг өгсөн юм.
Xарин 2024.12.06-ны өдөр Рөүзийн гаргасан “Rosie” цомог 5.5, Лизагийн 2025.02.28-ны өдөр гаргасан “Alter Ego” цомог 5.2 гэсэн үнэлгээг тус тус авчээ.
Ташрамд дурдаxад одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 онд “Blackpink” xамтлагийн гаргасан “Born Pink” цомог нь уг сайтаас 6.5 гэсэн үнэлгээг авч байсан.
“Pitchfork” сайтын зүгээс 1-10 оноог уран бүтээлчийн дуу, цомогт өгдөг бөгөөд тав болон түүнээс дээш оноог авсан уран бүтээлчийн цомог, дуунууд нь үзэгчдийн таашаалд нийцсэн гэсэн үг бөгөөд 6.0-7.1 гэсэн үнэлгээ нь өндөр түвшний чанартай уран бүтээл болсныг итлгэдэг юм.
Эx Сурвалж: Koreaboo.com