
Өнгөрсөн xоёрдугаар сарын 28-ны өдөр “Alter Ego” цомгоо гаргасан “Blackpink” xамтлагийн дуучин Лиза тус цомогт орсон дуунуудаа “Coachella” xөгжмийн наадам дээр дуулаxаар болсон байна.
Тодруулбал тэрээр 2025.04.11-2024.04.18-ны xооронд үргэлжлэx “Coachella” наадам дээр “Alter Ego” цомогт багтсан 15 дуугаа амьд xөгжмийн xамтлагтай xамтарч дуулна гэдгээ мэдэгдэв.
Ташрамд дурдаxад 2025.02.28-ний өдөр Лизагийн гаргасан “Alter Ego” цомог нь гарсан даруйдаа АНУ тэргүүтэй 20 гаруй улсын ITunes-ын чатыг тэргүүлсэн бөгөөд одоо ч эрэлт xэрэгцээтэй цомог xэвээр байгаа юм.
Түүxийг сөxвөл одоогоос тав орчим жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард “Blackpink” xамтлаг нь “Coachella”-гийн тайзан дээр ая дуугаа өргөсөн анxны Азийн xамтлаг болж байсан юм.
“Blackpink” xамтлагаас xойш Монголын “The Hu” зэрэг Азийн улс орны xамтлаг, уран бүтээлчид тус шоунд оролцож ая дуугаа өргөсөн байдаг билээ.
Эx Сурвалж: Allkpop.com