
Инвескор Лизинг ХХК нь 2021 оноос хилийн чанадад байгаа Монголчуудад зориулан “iLease” орон сууцны лизингийн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлсэн бөгөөд энэхүү төрлийн лизингийн үйлчилгээг хилийн чанадад байгаа Монголчуудад үзүүлж буй цорын ганц компани юм.
Япон, БНСУ-д албан ёсны төлөөлөгчийн газартай. Америк, Австрали, Швед, Чех, Герман, Франц, Швейцарь, Унгар зэрэг дэлхийн 10 улс дахь гэрээт агентуудаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монголчууддаа хүргэн ажиллаж байна.
Гадаадад байгаа Монголчуудад эх орондоо орон сууц болон автомашинтай болоход тулгамддаг хамгийн том асуудал бол: Хаана байр авах вэ? Найдвартай газар мөн үү? Төлбөрийн нөхцөл ямар вэ? Хэнээр хөөцөлдүүлэх вэ? гэх мэт томоохон асуудлууд тулгамддаг. Мөн өөрийн хэрэгцээт байрыг алсын зайнаас олж судлах санхүүгийн хувьд ачаалалгүй хуваан төлөх боломж байдаггүй.
Гадаадад байгаа Монголчуудынхаа энэхүү хэрэгцээг оновчтой цогцоор нь шийдвэрлэж чадах Инвескор Лизинг ХХК-ийн “iLease” үйлчилгээг танилцуулж байна. ilease үйлчилгээ нь урьдчилгаа төлбөр хамгийн бага богино хугацаат лизингийн үйлчилгээ ба хилийн чанадад байгаа Монголчуудад лизингийн үйлчилгээ үзүүлж буй цорын ганц компани юм.
Энэхүү үйлчилгээний онцлох давуу тал нь та Дэлхийн аль ч улсад амьдарч байгаагаас үл хамааран лизингийн хүсэлт гарган өөрийн хүссэн байраа авах боломжтой бөгөөд урьдчилгаагаа төлж гэрээгээ байгуулсан бол байраа бусдад түрээслэх гэр бүлийнхнийгээ амьдруулах гэх мэт өөрийн хэрэгцээнд ашиглах нээлттэй.
Мөн гадаад улс дахь визний төрөл хамаарахгүй лизингийн хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой.
“iLease” орон сууцны лизинг болон ипотекийн зээлийн ялгаа:
Ипотек нь зөвхөн Монгол Улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд урьдчилгаа төлбөр 30 хувь болон өндөр шалгууртайгаар зээл олгодог бол iLease орон сууцны лизингийн үйлчилгээ нь урьдчилгаа төлбөр 20 хувь, болон харьцангуй уян хатан нөхцөлтэй, шаадлага багатайгаар гадаадад байгаа Монгол иргэдэд лизингийн үйлчилгээг үзүүлдэг.
Хамгийн гол нь гадаадад суугаа иргэд маань тухайн улс дахь өөрийн орлогоо тооцуулан лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.
Та дэлхийн хаанаас ч орон сууц/автомашинаа сонгож “iLease” цахим хуудсанд лизингд хамрагдах хүсэлтээ илгээх боломжтой. Харин “iLease” таны хүсэлтийг судалж хүссэн байраа худалдан авахад тань туслах болно.
Гадаадад байгаа Монголчууд маань доорхи нийтлэг шаардлагыг хангасан тохиолдолд лизингийн үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой:
- Монгол улсын иргэн, 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
- Гадаадад байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан байх.
Мөн хилийн чанадад байгаа Монголчуудад зориулсан “iLease” лизингийн үйлчилгээг харилцагч нарт танилцуулан борлуулах, хэн нэгэнд үнэ цэн өгөх чин хүсэлтэй хүн бүрт нээлттэй.
ХҮССЭН ХӨРӨНГӨӨ, ХҮССЭН УЛСААСАА – ЭХ ОРОНДОО
Дараах сувгуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой:
Fb: Facebook
IG: Instagram
Youtube: https://www.youtube.com/@ileasemn/videos
Website: iLease
7200 2700 руу залгаад санхүүгийн түрээсийн ажилтнаас мэдээлэл шууд авах боломжтой.