Дуучин “Wheesung” 43 настайдаа өөд болжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдсан “Тосон” ДЦС 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай залгагдсан.
Дотоодын хувийн хөрөнгө оруулалттай уг станц гуравдугаар сарын 10-ны байдлаар 7 211 227 кВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулж, 6 254 454 кВт.ц цахилгаан эрчим хүч нэгдсэн сүлжээнд нийлүүлээд байна.
Тус дулааны цахилгаан станц сүлжээнд залгагдсанаар эрчим хүчний оргил ачааллыг хуваалцаж, төвийн эрчим хүчний системээс алслагдсан бүсэд гардаг хүчдэлийн уналтыг зохицуулах болон Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдэд чанартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.